++ Il Papa, la salute non pu� essere un lusso per pochi ++ ++ Il Papa, la salute non pu� essere un lusso per pochi ++  (ANSA)

Пап Нийтийн бараалхал дээр: Олон талт (элбэг дэлбэг) бэлгүүд

Тэнгэрбурханы ард түмэн бид бүгдээрээ Сүмд анх энгийн сүсэгтний хувиар орж ирснээ санах хэрэгтэй' хэмээн тэмдэглэсэн байдаг. Бидний хэн болохыг үүрд тамгалдаг, мөн бидний үргэлж бахархаж явах ёстой хамгийн анхны үндсэн ёслол бол Ариун угаал юм.

XIV ЛЕО

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Петр Гэгээнтний талбай

2026 оны 3-р сарын 18, Лхагва гараг

_________________

Шашны сургалт. Ватиканы Хоёрдугаар Дээд Хуралдаан баримт бичгүүд. II. II. Үндэстнүүдийн гэрэл хэмээх Ягшмал үндсэн хууль. 4. Сүм, Санваартан (Тахилч) болон Эш үзүүлэгч нар (Зөнч нар)

Хүндэт ахан дүүс ээ, та бүхэнд өглөөний мэнд хүргэе та бүхэн тавтай морилно уу!

Өнөөдөр би Тэнгэрбурханы ард түмэн болох Сүмийн тухай өгүүлсэн "Үндэстнүүдийн гэгээн гэрэл" (Lumen Gentium) хэмээх Сүмийн тухай Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийг дахин хэлэлцэхийг хүсэж байна

Месианик ард түмэн (LG, 9) нь Христээс тахилч (санваартан), эш үзүүлэгч болон хааны үйл хэрэгт оролцох эрхийг хүлээн авдаг бөгөөд үүгээр дамжуулан Түүний авралын илгээлт хэрэгждэг юм. Зөвлөлийн Эцгүүдийн (санваартнуудын) зааж буйгаар, Эзэн Есүс шинэ бөгөөд мөнхийн Гэрээгээр дамжуулан тахилчдын хаанчлалыг тогтоосон бөгөөд Өөрийн шавь нарыг 'хаан тахилч нар' болгон тохинуулсан билээ (1 Петр 2:9; ба 1 Петр 2:5; Илчлэл 1:6). Сүсэгтнүүдийн энэхүү тахилчийн эрх үүрэг нь Баптисмаар олгогддог бөгөөд энэ нь бидэнд Тэнгэрбурханд сүнсээр болон үнэнээр мөргөх, мөн 'Тэнгэрбурханаас Сүмээр дамжуулан хүлээн авсан итгэлээ хүмүүсийн өмнө тунхаглах' (ҮГ, 11) боломжийг олгодог юм. "Түүнчлэн, Бататгал үндсэн ёслолоор бүх ариун угаал хүртэгсэд 'Сүмтэй илүү төгс холбогддог бөгөөд Ариун Сүнс тэдэнд онцгой хүч чадал хайрласнаар тэд Христийн үнэн гэрчүүдийн хувиар үг болон үйлдлээрээ итгэлийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах хариуцлага хүлээдэг' (ibid). "Энэхүү ариусгал (consecration) нь сахилт хүмүүс болон энгийн сүсэгтнүүдийг нэгтгэдэг нийтлэг томилолтын үндэс суурь нь болдог юм."

Иймээс Пап Францис 'Тэнгэрбурханы ард түмэн бид бүгдээрээ Сүмд анх энгийн сүсэгтний хувиар орж ирснээ санах хэрэгтэй' хэмээн тэмдэглэсэн байдаг. Бидний хэн болохыг үүрд тамгалдаг, мөн бидний үргэлж бахархаж явах ёстой хамгийн анхны үндсэн ёслол бол Ариун угаал юм. "Ариун угаал болон Ариун Сүнсний тосолгоогоор дамжуулан (сүсэгтнүүд) 'сүнслэг өргөө болон ариун тахилч болон адислагддаг' (LG, 10). Ингэснээр хүн бүр Тэнгэрбурханы итгэлт Ариун Ард Түмнийг бүрдүүлдэг юм." (Латин Америкийн асуудал эрхэлсэн Папын комиссын ерөнхийлөгчид илгээсэн захидал, 2016 оны 3 дугаар сарын 19).

Тахилчийн үүргийг олон арга замаар хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр нь бүгд бидний ариусалд чиглэгддэг. Үүний дотор хамгийн гол бөгөөд тэргүүн зэргийн арга нь Евхарист (Талархал магтаалын)-ын мөргөлд оролцох явдал юм. Түүнчлэн залбирал, мацаг барих (өөрийгөө хянах) болон идэвхтэй сайн үйлсээр дамжуулан бид Тэнгэрбурханы нигүүлслээр шинэчлэгдсэн амьдралаа гэрчилдэг билээ ( харьц ҮГ, 10-г). Зөвлөлийн дүгнэн хэлснээр, 'үндсэн ёслолууд болон ариун журамт үйлсийг хэрэгжүүлснээр тахилчийн цогц бүтэц нь ариун нандин мөн чанар бодит ажил хэрэг болон өрнөдөг' (ҮГ, 11).

Зөвлөлийн Эцгүүд цааш нь хэлэхдээ, Тэнгэрбурханы ариун Ард Түмэн мөн Христийн эш үзүүлэгчийн томилолтонд оролцдог болохыг тэмдэглэсэн (ҮГ, 12-г үзнэ үү). Энэ хүрээнд 'итгэлийн мэдрэмж' болон 'итгэгчдийн харилцан зөвшилцөл' хэмээх чухал сэдвийг авч үзсэн байдаг. Зөвлөлийн Сургаал номлолын комиссоос тодорхойлсноор энэхүү итгэлийн мэдрэмж (sensus fidei) нь 'бүхэл бүтэн Сүмийн оюун санааны чадамжтай адил бөгөөд үүгээр дамжуулан Сүм өөрийн итгэл бишрэлээрээ дамжиж ирсэн илчлэлийг танин мэдэж, итгэлийн асуудалд үнэн худлыг ялган салгахын зэрэгцээ түүнийг улам гүнзгийрүүлэн танин мэдэж, амьдралдаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх юм. (Acta Synodalia, III/1, 199-г үзнэ үү). Тиймээс итгэлийн мэдрэмж нь итгэгч хүнд зөвхөн хувь хүнийх нь хувиар бус, харин Тэнгэрбурханы Ард Түмний нэгэн салшгүй хэсэг, гишүүн нь болохын хувьд олгогддог билээ.

Үндэстнүүдийн гэрэл хэмээн ягшмал үндсэн хуулийн сүүлийн хэсэгт анхаарлаа хандуулдаг бөгөөд үүнийг Сүмийн төгс чанартай (infallibility) холбон тайлбарладаг. Ромын Папын төгс байдал нь Сүмийн энэхүү чанартай салшгүй оршдог төдийгүй түүнд үйлчилж байдаг юм. сүсэгтнүүдийн бүтэн бие нь ариун нэгэнээр тослогдсон билээ. (харьц 1 Иох 2:20,27), бөгөөд сүсэг бишрэлээс үл салгаж болно. Ялангуяа Хамба лам ламаас эхлээд хамгийн эгэл сүсэгтнүүд хүртэл итгэл ба ёс суртахууны асуудалд нийтээрээ нэгэн дуугаар зөвшөөрөх үед тэд энэ онцгой шинж чанараа итгэлийн асуудалд бүх ард түмний сүнслэг ялган таних чадвараар илэрхийлдэг. (ҮГ, 12). "Тиймээс Сүм нь сүсэгтнүүдийн нэгдэл болохын хувьд (санваартнууд багтана) итгэл бишрэлийн үйлсийг салгаж үл болно. Ариун Сүнсний тосолгоон дээр үндэслэгдсэн, энэхүү үнэнийг хадгалан хамгаалагч нь Тэнгэрбурханы бүх Ард Түмний 'ер бусын итгэлийн мэдрэмж' бөгөөд энэ нь итгэгчдийн харилцан зөвшилцлөөр илэрдэг юм. Сүмийн Сургаал номлолын эрх мэдлээр (Magisterium) хамгаалагдсан энэхүү нэгдмэл байдлаас үзэхэд, Ариун угаал хүртсэн хүн бүр айлдлыг түгээгч идэвхтэй оролцогч бөгөөд Эзэнээс Өөрийн Сүмд соёрхсон эш үзүүлэгчийн бэлгүүдийн дагуу Христийг тууштай гэрчлэхээр дуудагдсан билээ.

Үнэхээр Амилсан Христээс бидэнд ирдэг Ариун Сүнс нь 'бүх сүсэгтнүүдийн дунд онцгой нигүүлслүүдийг (хишиг ивээлүүдийг) түгээдэг билээ. Эдгээр бэлэг (сүнслэг авьяас)-р Тэр тэднийг Сүмийг шинэчлэх, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах олон янзын даалгавар, албыг гүйцэтгэхэд тохиромжтой, бэлэн болгож өгдөг.” (ҮГ, 12). Энэхүү сүнслэг бэлэг авъяасаар амьдралын онцгой илрэл нь зориулсан амьдрал (consecrated life) бөгөөд энэ нь үргэлж Тэнгэрбурханы нигүүлслийн үйлчлэлээр соёолж, цэцэглэн хөгжиж байдаг. Сүмийн холбоо нийгэмлэгүүд нь (Ecclesial associations) мөн адил Тэнгэрбурханы Ард Түмнийг босгон байгуулахад зориулагдсан сүнслэг үр жимснүүдийн олон талт байдал болон өгөөж баялаг чанарын гэрэлт жишээ нь юм.

____________________________________________________

Тусгай мэндчилгээ:

Өнөөдрийн Нийтийн бараалхалд оролцож буй англи хэлээр ярьдаг бүх мөргөлчид болон зочид, тэр дундаа Нигери, Танзани, Индонези, Филиппин, Тайланд болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн бүлгүүдэд мэндчилгээ дэвшүүлж байна. Энэхүү Дөч хоногийн хугацаа (Lent) нь та бүхэн болон танай гэр бүлийнхний хувьд нигүүлсэл болон сүнслэг шинэчлэлийн цаг байх болтугай хэмээн ерөөж, бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгалан та бүхэнтэй хамт байх болтугай.

_____________________________

Папын номлолын хураангуй:

Ах дүү нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Ватиканы II зөвлөлийн тухай үргэлжлүүлэн хүргэж буй энэхүү шашны цуврал хичээлүүдээрээ өнөөдөр бид Үндэстнүүдийн Гэрэл ягшмал үндсэн хуулинд заасанчлан, Есүс Христийн тахилч, эш үзүүлэгч болон хааны эрх бүхий үйл хэрэгт сүсэгтнүүд хэрхэн оролцдог тухай авч үзэх болно. Ариун угаал хүртсэнээр бид бүгд Христийн 'хааны эрх бүхий тахилчийн' (1 Петр 2:9) чанарыг хуваалцаж, ялангуяа Евхаристийн ёслолд оролцох замаар Түүнд сүнс болон үнэнээр шүтэн мөргөхөөр дуудагдсан билээ. Сүсэг бишрэлийн туйлын үнэнг гэрчилхээр дуудагдсан хүмүүсийн хувьд бид ч бас Есүсийн зөнчийн эрхэм үйлсэд оролцдог. Үнэхээр, Зөвлөлийн санваартнууд ‘итгэгчдийн оршихуй … итгэлийн хувьд хэрхэвч алдаа байх боломжгүй’ хэмээн заасан байдаг. Хамба лам нар болон хамгийн эгэл сүсэгтэн хүртэл итгэл үнэмшил, ёс суртахууны асуудлаар бүх нийтийн харилцан зөвшилцлийг илэрхийлэх тэрхүү мөчид, Тэнгэрбурханы ард түмэн бүхэлдээ өөрсдийн ер бусын итгэл үнэмшлийн мэдрэмжээр дамжуулан энэхүү шинж чанараа харуулдаг (LG, 10). Сүмийн бүх гишүүдийн дундаа хуваалцдаг эдгээр (ерөнхий) бэлгүүдийн зэрэгцээ, Ариун Сүнс нь Христийн биеийг (Сүмийг) баяжуулан босгон байгуулахын тулд сүсэгтэн олонд өөр өөрийн онцгой хишиг ивээлүүдийг үргэлжлүүлэн хүртээсээр байдаг. Бид эдгээр олон талт (элбэг дэлбэг) бэлгүүдийг таньж мэдэн, Өөрийнхөө авралын үйл хэрэгт биднийг хамтрагч (хуваалцагч) болгосонд нь Тэнгэрбурханд талархлаа илэрхийлэх нь нэн чухал юм. 

 

18 Гуравдугаар сар 2026, 11:54

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >