Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
FILES-VATICAN-POPE-RELIGION-HEALTH FILES-VATICAN-POPE-RELIGION-HEALTH  (AFP or licensors)

ПАП ФРАНЦИС 2025 ОНЫ 3 ДУГААР САРЫН 5-НЫ НИЙТИЙН БАРААЛХАЛД ЗОРИУЛАН АРИУН ЭЦГИЙН БЭЛТГЭСЭН ШАШНЫ ХИЧЭЭЛ

general audience 03 march 2025

2025 оны 3 сарын 5, Лхагва гараг

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ бидний Найдвар. I. Есүсийн бага нас. 7. " Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? " (Лк 2:49). Есүсийг ариун сүмээс олсон нь.

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Есүсийн бага насны тухай өгүүлэх энэхүү сүүлчийн хичээлийг бид Түүний арван хоёр настайдаа эцэг эхдээ хэлэлгүйгээр ариун сүмд үлдэж, гурван өдрийн дараа Түүнийг олж буй хэсгээс эхэлнэ. Энэхүү түүх нь Мариа, Есүс хоёрын маш сонирхолтой харилцан яриаг бидэнд харуулж байгаа бөгөөд Есүсийн эх болох амаргүй аяллын тухай эргэцүүлэхэд тусална. Үнэндээ, Мариа Хүүгийнхээ нууцыг илүү сайн ойлгох сүнслэг аялалд гарсан билээ.

Энэ аяллын хэсгүүдээс эргэн санацгаая. Жирэмсний эхэн үедээ Мариа Элизабетийнд зочилж, бяцхан Иоханыг мэндлэх хүртэл гурван сарын турш түүнтэй хамт байдаг. Тэгээд есөн сартай жирэмсэн байхдаа, хүн амын тооллогод хамрагдахаар Иосефтой хамт Бетлехем уруу явж, тэндээ Есүсийг төрүүлж, дөчин өдрийн дараа тэд хүүгээ ариун сүмд өргөхөөр Иерусалимд очсон. Тиймээс тэд жил бүр сүмд мөргөл хийхээр буцаж ирдэг байж. Гэвч Есүсийг бага байхад тэд түүнийг Херодоос хамгаалахын тулд Египетэд удаан хугацаагаар хоргодож, хааныг нас барсны дараа л тэд Назарт дахин суурьшжээ. Есүс насанд хүрсэн хойноо үйлчилж эхлэхэд Мариа ч мөн хамт байж, Кана дахь хуримд очиж, гол үүрэгтэй оролцож байв; дараа нь Мариа түүнийг Иерусалим руу хийх сүүлчийн аялал, зовж тарчлан, нас барах хүртэл нь "алсаас" дагалдсаар байдаг. Амилалтын дараа Мариа Ариун Сүнсний бууж ирэхийг хүлээж, шавь нарын итгэлийг дэмжиж, тэдний эхийн хувиар Иерусалимд үлджээ.

Энэ аяллын туршид Цэвэр Охин Мариа нь түүний анхны шавь бөгөөд "Хүүгийнхээ охин" болсон тул энэ утгаараа "найдварын мөргөлчин" юм. Мариа хүн төрөлхтний найдвар Есүсийг энэ дэлхийд төрүүлсэн: тэр түүнийг хооллож, өсгөж, түүнийг дагалдаж, өөрийгөө эхлээд Тэнгэрбурханы үгээр төлөвшүүлэхийг зөвшөөрсөн - XVI Бенедикт хэлэхдээ - Мариа "гэртээ байхдаа ч Тэнгэрбурханы Үгтэй хамт бүрэн дүүрэн байгааг... түүний бодол санаа нь Тэнгэрбурханы бодолтой нийцэж байгааг, түүний хүсэл эрмэлзэл нь Тэнгэрбурхантай нэг байгааг бид үүнээс харж болно. Мариа өөрийгөө Тэнгэрбурханы Үгэнд бүрэн нийцүүлснээр Бие махбод болсон Үгийн эх болох боломжтой болсон" (Тэнгэрбурхан бол энэрэл хайр, түгмэл захидал 41). Гэсэн хэдий ч Тэнгэрбурханы Үгтэй харилцах энэхүү онцгой харилцаа нь түүнийг хүчин чармайлт  шаардсан "дагалдан суралцах" шаардлагаас чөлөөлсөнгүй.

Арван хоёр настай Есүс Иерусалимд ээлжит эргэл мөргөл хийхдээ алга болсон явдал Мариаг айлгаж, хүүгээ эргүүлэн авч явахдаа Иосефийн өмнөөс: “Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа” (Лк 2:48) гэж хэлдэг. Мариа, Иосеф хоёр хүүхдээ алдсан эцэг эхийн зовлонг мэдэрсэн: тэд хоёулаа Есүсийг төрөл саднуудынхаа хамт жингийн цуваан дунд байгаа гэж бодсон боловч бүтэн өдрийн турш Түүнийг хараагүй тул буцан явж, эрж хайж эхэлсэн. Ариун сүмд буцаж ирэхэд тэдний нүдэнд саяхныг хүртэл харж хамгаалах ёстой бяцхан хүүхэд байсан Тэр гэнэт өсөж том болоод, одоо Ариун судрын хэлэлцүүлэгт оролцож, хуулийн багш нарын дунд биеэ дааж чадах чадвартай болсныг олж харжээ.

Эхийнхээ зэмлэлтэй нүүр тулсан Есүс эгэл жирийн байдлаар хариулав: "Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь мэдсэнгүй гэж үү?" (Лк 2:49). Тэнгэрбурханы нууц Хүүг тэдний оюун ухаанаас давуу болгосон тул Мариа, Иосеф хоёр үүнийг ойлгосонгүй. Эцэг эх нь эрхэм нандин хүүгээ хайрынхаа нөмөрт хамгаалахыг хүссэн; харин Есүс Түүнд үйлчилж, Түүний Үгийн дагуу амьдардаг Эцэгийн Хүүгийн хувьд өөрийн сүнслэг дуудлагын дагуу амьдрахыг хүссэн.

Есүсийн бага насны тухай өгүүлсэн Лукийн сайн мэдээний айлдал Иосефийг Есүсийн эцэг гэх Мариагийн сүүлчийн үгс, харин Өөрийн уг гарлыг Тэнгэр дэх Эцэгээс гаралтай гэсэн маргашгүй байр суурийг илэрхийлсэн Есүсийн анхны үгсээр төгсдөг.

Ахан дүүс ээ, найдвараар дүүрэн Мариа болон Иосефийн адил бид ч мөн Эзэний мөрөөр замнацгаая, Тэр бидний тогтоосон хэм хэмжээнд баригддаггүй бөгөөд Түүнийг тодорхой нэг газарт бус, харин энэрэн хайрлагч Тэнгэрбурхан Эцэгийн хайрын хариу болгон өргөх хүүгийн амьдралаас олж болно.

 

05 Гуравдугаар сар 2025, 16:48

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930