Pope Francis continues hospitalization Pope Francis continues hospitalization 

ПАП ФРАНЦИС АНЖЕЛУС 2025 оны 3 сарын 16, Наманчлалын цаг улирлын хоёрдугаар ням гараг

 

2025 оны 3 сарын 16, Наманчлалын цаг улирлын хоёрдугаар ням гараг

Ариун Эцгийн бэлтгэсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ, ням гаргийн мэнд дэвшүүлье!

Өнөөдөр Наманчлалын цаг улирлын хоёрдугаар ням гаргийн Сайн мэдээний айлдалд Есүсийн хувирлын тухай өгүүлжээ (Лк 9:28-36). Уулын оргил өөд Петр, Иаков, Иоханы хамт авирч, залбиралд автан гэрэл цацруулан өөрчлөгджээ. Үүгээрээ Тэр шавь нарынхаа дунд үйлдэж буй дохионы далд утгыг харуулж, Өөрийн хязгааргүй хайрын гэрлийг харуулсан.

Энэ мөчид би өөртэйгөө адил өвчтэй, сул дорой олон ах дүү нартай нэгдэж, хүнд цаг хугацааг туулж байгаа үедээ энэхүү эргэцүүллээ хуваалцаж байна. Бидний махан бие сул дорой хэдий ч биднийг хайрлах, залбирах, бусдад туслах, нэг нэгнийхээ төлөө байх, итгэл найдвараар гэрэлтэхэд юу ч саад болж чадахгүй.  Эмнэлэг, асаргааны газрууд хэчнээн их гэрэл гэгээтэй вэ! Өрөө, хонгил, эмнэлгүүд, хамгийн эгэл үйлчилгээ үзүүлдэг газруудыг хайр халамж хэчнээн их гэрэлтүүлж байна вэ! Тиймээс өнөөдөр би та бүхнийг надтай хамт, биднийг хэзээ ч орхидоггүй, шаналал зовлонгийн үед хүмүүсийн дэргэд Өөрийн хайрын гэрлийн тусгал болох хүмүүсийг илгээдэг Эзэнд талархал өргөхийг хүсэж байна.

Та нарынхаа бүхий л залбиралд баярлалаа, намайг хичээл зүтгэлтэйгээр асарч байгаа хүмүүстээ талархал илэрхийлье. Миний төлөө олон хүүхдүүд залбирч байгааг би мэдэж байгаа, зарим нь өнөөдөр ойр дотно байгаагаа илэрхийлэхээр өнөөдөр "Жемелли" эмнэлэг дээр ирсэн билээ. Баярлалаа, эрхэм хүүхдүүд ээ! Пап нь та нартаа хайртай бас уулзахаар үргэлж хүлээж байдаг юм шүү.

Үргэлжлүүлэн энх тайвны төлөө, ялангуяа дайны хөлд нэрвэгдэн, зовж буй Украин, Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын төлөө залбирцгаая.

Түүнчлэн саяхан болж өнгөрсөн Синодын чуулганы үеэр хэлэлцсэн зүйлсээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр дуудагдсан Сүмийн төлөө залбирцгаая. Энэхүү амлалтыг ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд улс орнуудын сүмүүдтэй хамтран ажиллах Синодын Хэрэг эрхлэх ерөнхий газарт талархал илэрхийлье.

Цэвэр Охин Мариа та бүхнийг сахин хамгаалж, өөрийн адил Христийн гэрэл ба энх тайвныг тээгч болоход туслах болтугай.

16 Гуравдугаар сар 2025, 16:53

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >