Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
VATICAN-RELIGION-POPE-AUDIENCE VATICAN-RELIGION-POPE-AUDIENCE 

АРИУН ЭЦГИЙН НИЙТИЙН БАРААЛХАЛД ЗОРИУЛАН БЭЛТГЭСЭН ШАШНЫ ХИЧЭЭЛ 2025 оны 2 сарын 19, Лхагва гараг

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ бидний Найдвар. I. Есүсийн балчир нас. 6. "Тэд хүүхдийг хараад...Түүнд мөргөж, бэлэг өргөв" (Мт 2:11). Гурван мэргэн хүн шинээр мэндэлсэн Хаанд бараалхсан нь.

Эрхэм ахан дүүс ээ,

Матайн бичсэн Сайн мэдээний айлдалд Есүсийн бага насны тухай өгүүлсэн онцгой хэсэг бий: Гурван мэргэн хүний айлчлал. Олон улс орнуудын соёлд онцгой хүн төрөх дохио гэж үздэг од эрхсийн үзэгдэлд татагдсан хэсэг мэргэд дорно зүгээс гарч хаашаа очихоо мэдэхгүй аянд мордов. Тэд бол мэргэн хүмүүс бөгөөд, хуучин гэрээний хүмүүст хамааралгүй байсан. Бид өнгөрсөн удаа еврейчүүдийн нийгэмд гадуурхагдсан Бетлехемийн хоньчид, болон тэднийг “цэвэр бус” гэж үздэг байсан тухай ярьсан бол өнөөдөр бид харь хүмүүс гэсэн ангиллын тухай, түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр хаанчлахаар ирсэн Тэнгэрбурханы Хүүд хүндэтгэл үзүүлэхээр яаравчлан ирж ​​буй хүмүүстэй таарна. Энд Сайн мэдээний айлдалд дэлхийн Аврагч, Тэнгэрбурханы бүтээсэн хүүхэдтэй хамгийн түрүүнд уулзахаар уригдсан хүмүүсийн дунд ядуус болон харь хүмүүс ч байсан талаар тодорхой өгүүлдэг.

Мэргэн хүмүүсийг Ноагийн гурван хүүгийн үүсгэсэн анхны угсаатнууд болон эрт үед мэдэгдэж байсан Ази, Африк, Европ гурван тивийн төлөөлөл, мөн хүний ​​амьдралын гурван үе шат болох залуу нас, идэр нас, өндөр настны төлөөлөл гэж үздэг байв. Боломжит бүх тайлбарууд ямар ч байлаа гэсэн тэд байрандаа зогсдоггүй, харин библийн түүхэнд сонгогдсон агуу хүмүүсийн нэгэн адил хөдөлж, урагшлах хэрэгцээг мэдэрдэг хүмүүс юм. Тэд бол өөрсдийгөө даван туулж, өөдөө харж чаддаг эрчүүд юм.

Тэнгэрт үзэгдэх одыг сонирхсон нь тэднийг Иудагийн нутаг, Иерусалим руу хөдөлж, Херод хаантай уулзахад хүргэдэг. Шинээр төрсөн иудейчүүдийн хааны талаар мэдэх гэсэн тэдний гэнэн зан, итгэл нь хаан ширээгээ алдахаас айсан Херодын арга ухаантай зөрчилдөж, тэр даруй илүүг олж мэдэхийг оролдож, хуулийн багш нартай холбоо барьж, тэднээс шалгаж үзэхийг хүсдэг.

Ийнхүү газар дэлхийн захирагчийн хүч чадал нь түүний бүх сул талыг харуулдаг. Ариун бичээсний талаар мэддэг мэргэжилтнүүд Микагийн эш үзүүлсний дагуу Израилын ард түмний удирдагч, хоньчин төрөх газрыг (Ми 5:1) хаанд хэлж өгдөг: Агуу Иерусалим биш, өчүүхэн Бетлехем! Паул Коринтчуудад сануулж байсанчлан “Тэнгэрбурхан хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ.” (1 Кор 1:27).

Гэсэн хэдий ч, Мессиагийн төрсөн газрыг яг таг тодорхойлж чадах хуулийн багш нар бусдад арга замыг зааж өгсөн ч өөрсдөө хөдөлсөнгүй! Үнэн хэрэгтээ, тэнгэрлэг үйл явцтай таарахын тулд эш үзүүлсэн бичвэрүүдийг мэдэх нь хангалтгүй; харин бид өөрсдийгөө тэдгээрт гүнзгий орох боломж олгох ёстой, мөн Тэнгэрбурханы үгийг эрж хайх хүслийг өөртөө төрүүлж, Тэнгэрбурханыг харах гэсэн хүсэл эрмэлзлээ бадраах ёстой.

Энэ үед Херод хууран мэхлэгч, харгис хэрцгий хүмүүсийн адил нууцаар үйлдэж, мэргэн хүмүүсээс од харагдах мөчийг асууж, тэднийг аяллаа үргэлжлүүлж, дараа нь түүнд мэдээ авчрахаар буцаж ирэхийг ятгав. Эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд Есүс бол угтан авах найдвар биш, харин устгагдах ёстой аюул юм!

Мэргэн хүмүүс дахин замд гарахад од дахин гарч ирж тэднийг Есүс рүү хөтөлж байгаа нь бүтээл болон эш үзүүлсэн үгс нь Тэнгэрбурханы айлдсан үйл явдлын дарааллыг илэрхийлж, Өөрийгөө илчлэгдэх боломжийг олгож буйн шинж юм. Одыг харах нь тэдгээр хүмүүст хязгааргүй баяр баясгаланг төрүүлдэг, учир нь Тэнгэрбурханыг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг хэн бүхний зүрх сэтгэлийг хөдөлгөдөг Ариун Сүнс бас баяр хөөрөөр дүүргэдэг. Байшинд орж ирээд мэргэн хүмүүс сөгдөн мөргөж, Есүсийг шүтэн биширч, Түүнд хаанд зохистой, Тэнгэрбурханд зохистой үнэт бэлгийг өргөв. Яагаад? Тэд юу харсан бэ? Эртний нэгэн зохиолчийн бичсэнээр: Тэд “эгэл, бяцхан бие махбод болж хувирсан Үгийг хардаг; гэхдээ тэнгэрлэг байдлын алдар суу тэднээс нуугдсангүй. Тэд нялх хүүхдийг харсан; гэвч Тэнгэрбурханд мөргөлөө” (АКВИЛАГИЙН КРОМАЦИО, Матайн бичсэн Сайн мэдээний айлдлын тухай, 5:1). Гурван мэргэн хүн ийнхүү харь шашинтнуудын дундах анхны итгэгчид болж, бүх хэл, үндэстнээс бүрдсэн Сүмийн дүр төрх болжээ.

Эрхэм ахан дүүс ээ, бид ч гэсэн Израилын төдийгүй бүх ард түмний итгэл найдвар болсон Нэгэн рүү агуу зоригтойгоор алхаж, зүрх сэтгэл, эд хөрөнгөө өргөн барьсан эдгээр “найдварын мөргөлчид” болох Гурван мэргэн хүний зам мөрөөр явцгаая. Тэнгэрбурханыг өчүүхэн байдлаар нь биширч сурцгаая, Түүний хаанчлал нь биднийг дардаггүй, харин ч эрх чөлөөтэй болгож, нэр хүндтэй үйлчлэх боломжийг олгодог. Итгэл, хайраа илэрхийлэх хамгийн сайхан бэлгүүдийг Түүнд өргөцгөөе.

19 Хоёрдугаар сар 2025, 13:38

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930