АНЖЕЛУС 2025 оны 2 сарын 16, Ням гараг
Ариун Эцгийн бэлтгэсэн үг
Ахан дүүс ээ, ням гаргийн мэнд хүргэе!
Өнөөдөр Ватиканд дэлхийн өнцөг булан бүрээс Жүбили жилийг угтахаар ирсэн уран бүтээлчдэд зориулан Эвхаристийг тэмдэглэлээ. Урлаг бол гоо үзэсгэлэнг түгээн дэлгэрүүлж, ард түмнийг нэгтгэж, дэлхий дахиныг эв найрамдалтай байлгахад хувь нэмрээ оруулж, дайныг намжаахад хувь нэмрээ оруулдаг түгээмэл хэл болохын ач холбогдлыг бидэнд сануулж энэхүү үйл ажиллагааг бэлтгэсэн Соёл, боловсролын асуудал эрхэлсэн яамныханд талархал илэрхийлье.
Оролцсон бүх уран бүтээлчдэдээ мэндчилгээ дэвшүүлье: Би та нартай хамт байхыг хүсэж байсан ч та бүхний мэдэж байгаачлан гуурсан хоолойн үрэвслээ үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай учир Жемелли эмнэлэгт байна.
Би өнөөдөр Ромд хүрэлцэн ирсэн бүх мөргөлчид, ялангуяа хамба ламаараа удирдуулан эргэл мөргөл хийхээр ирсэн Пармагийн шашны хүрээний сүсэгтнүүдэд мэнд дэвшүүлж байна.
Би хүн бүрийг зовж шаналж буй Украин, Палестин, Израил болон Ойрх Дорнод, Мьянмар, Киву, Суданы энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирахыг урьж байна.
Энэ өдрүүдэд намайг дагалдаж байгаа хайр халамж, залбирал, ойр дотно байдалд баярлалаа, анхаарал халамж тавьж байгаа энэ эмнэлгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудад талархаж байна: ийм үнэ цэнтэй, хүнд хэцүү ажил хийдэг тэднийг залбирлаар дэмжицгээе!
Одоо "Хишиг ивээлээр дүүрэн" Мариад өөрсдийгөө даатгацгаая, тэр бидэнд түүн шиг найрал дуучид, дэлхийг аврах гоо сайхныг бүтээгчид болоход туслах болтугай.