Хайх

VATICAN-POPE-ANGELUS

Анжелус: Хууль ба Зөгнөл хоёрын дунд зогсож байв.

Элч нарын дурссанаар Матайн бичээч Христийг Мосе, Елиа нарын дунд оршин буйгаар дүрсэлсэн байдаг. Махбод болсон Үг нь Хууль ба Зөгнөл хоёрын дунд зогсжээ.

Анжелус

2026 оны гуравдугаар сарын 1

Эрхэм хүндэт ахан дүүс ээ, ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн Сайн Мэдээний айлдал нь бид бүгдэд Эзэний хувирч буй гэрэл цацраасан дүр зургийг харуулдаг (харьц. Матай 17:1-9). Элч нарын дурссанаар  Матайн бичээч Христийг Мосе, Елиа нарын дунд оршин буйгаар дүрсэлсэн байдаг. Махбод болсон Үг нь Хууль ба Зөгнөл хоёрын дунд зогсжээ. Учир нь Тэр бол тэнгэрлэг үг бүрийн биеллийг авчирсан амьд оршин буй Мэргэн ухаан билээ. Хүн төрөлхтөнд тушааж, тэдний зүрх сэтгэлд бадраасан бүхэн Есүс Христ дээр хамгийн төгс бөгөөд дээд илэрхийллээ олдог байна.

Иордан голд Баптисм хүртсэн тэр өдрийнх шиг, өнөөдөр ч мөн уулан дээр  Ариун Сүнс Есүсийг "гэрэлт үүл"-ээр бүрхэн авахад (Мт 17:5) Эцэгийн дуу хоолой "Энэ бол миний хайрт Хүү" хэмээн тунхаглахыг бид сонсож байна. Айлдал энэхүү өвөрмөц илэрхийллээр Тэнгэрбурхан өөрийгөө хэрхэн илчилдэгийг дүрслэхэд ашигласан байдаг. Эзэн өөрийгөө бидэнд үзүүлэхэд бидний мэдрэхүйн цараанаас давсан байх бөгөөд царай нь "наран мэт" гялалзаж, хувцас нь "гэрэл мэт цагаан" болсон (харьц. бадаг 2) Есүсийн өмнө зогсож буй шавь нар нь Тэнгэрбурханы хүмүүн оршихуйгаараа үзүүлж буй сүр жавхланг олж хардаг. Петр, Иаков, Иохан нар Түүний энэхүү олон түмэнд үзүүлэх тоглолтын дайтай бус, харин нам гүм, ойр дотно хүрээлэлд алдар суугаа даруухнаар илэрхийлж буйг бахдан ширтсэн.

Хувиран өөрчлөгдөлт нь Дээгүүр өнгөрөхийн гэрэл гэгээг буюу үхэл ба амилалт, түнэр харанхуй ба хүчирхийллээс шархалсан, өвчин зовлонд цовдлуулсан, эсвэл үгүйрэл хоосролд мартагдан хаягдсан бүхий л махан бие дээр цацруулах шинэ гэрлийн үйл явдлыг урьдаас зөгнөдөг. Үнэндээ хорон муу зүйл бидний махан биеийг ердийн нэг арилжааны бараа, эсвэл нэр усгүй олонх болгон хувиргаж байхад, яг тэр л махан бие маань Тэнгэрбурханы алдар суугаар гялалзаж байдаг. Ингэснээр түүхэнд олж авсан шарх сорвийг Аврагч хувирган өөрчилж, бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг гэрэлтүүлдэг. Түүний илчлэл бол авралын гэнэтийн бэлэг гэлтэй! Энэ бүхэн бидний сэтгэлийг татаж, байлдан дагуулж чадаж байна уу? Бид Тэнгэрбурханы жинхэнэ дүр төрхийг биширсэн, хайрласан мэлмийгээр олж харж чадаж байна уу? 

Атеизмын цөхрөлд хариулсан Эцэгийн хариу бол Түүний Хүү, Аврагч юм. Бурханыг мэдэх боломжгүй гэх үзлийн ганцаардлаас Ариун Сүнс биднийг аврахдаа дээдийн нигүүлсэл ба амь амьдрал өгөх үүрдийн нэгдэл нөхөрлөлийг бэлэглэдэг. Бидний сул дорой итгэлийн төлөө ирээдүйн амилалтын тухай амлалт тунхаглагдсан юм. Христийн гялбаан дундаас шавь нарын харсан зүйл чухамдаа энэ билээ. Харин үүнийг ойлгохын тулд цаг хугацаа хэрэгтэй (харьц. Мт 17:9). Тэнгэрбурханы Үгийг сонсох аниргүй цаг хугацаа, Эзэнтэй тогтоосон нэгдэл нөхөрлөлийг мэдэрч амсах эрс өөрчлөлтийн цаг хугацаа хэрэгтэй. 

 

01 Гуравдугаар сар 2026, 15:41

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >